Кино, цуврал, шууд дамжуулалтаа Монголд байрлах сүлжээгээр түгээнэ. Сервер, кэш, дамжуулалтыг бид авна — та зөвхөн контентоо хийнэ.
OTT платформ, телевизүүдэд үйлчилж байна.
Манай сүлжээгээр дамжуулж буй платформууд
Сервер маань Улаанбаатарт. Үзэгч гадаад руу холбогдохгүй тул видео эхлэх хугацаа богино, тасалдал бага.
Холбоос бүр хугацаатай, гарын үсэгтэй. Хуулбарласан холбоос хугацаа дуусахад ажиллахаа болино.
Хэдэн гигабайт дамжуулсан, хэдэн хүн үзсэнийг өдрөөр нь харна. Төлбөр яг тэр тоон дээр бодогдоно.
Дотоод сүлжээнд 1 мс. Гадаадын CDN рүү холбогдоход 150+ мс шаардагддаг бол таны үзэгч эндээсээ авна.
Контент, шууд суваг, төлбөрөө нэг газраас удирдана. Бодит хугацаанд хэн юу үзэж байгааг харна.
Асуудал гарвал хүнтэй ярина. Шөнө ч бай, баяраар ч бай — тасалдлыг хамт шийднэ.
Нэг дэд бүтэц дээр — хадгалалт, хүргэлт, шууд дамжуулалт.
OTT болон вэб системүүдэд зориулсан видео дамжуулалт. HLS форматаар хүргэх тул үзэгчийн интернэтэд тохируулан чанар автоматаар солигдоно.
Телевизийн суваг, арга хэмжээг шууд дамжуулна. Дамжуулагчаа холбоод эхлэхэд л хангалттай.
Агуулгаа манай серверт хадгална. Хэдэн ширхэг, хэдэн гигабайт болохыг самбараасаа хэдийд ч харна.
Монголын ихэнх платформ гадаадын CDN ашигладаг. Бид ижил үйлчилгээг эндээс, хямдаар, төгрөгөөр санал болгож байна.
Үзэгчдэд бодитоор хүрсэн хэмжээгээр л тооцно.
Тухайн сард хадгалагдсан хэмжээгээр, өдрөөр нь хуваан.
Суваг нээлттэй ч үзэгчгүй бол дамжуулалт тооцогдохгүй.
Урт хугацааны гэрээ шаардахгүй. Хэрэглэснээрээ төлнө — их хэмжээний урсгалтай бол тусад нь тохирно.